images

Монгол хүүхдүүд олон улсын биологийн олимпиадад өрсөлдөнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-08


   Казахстан улсын Астана хотноо энэ сарын 7-14-ний өдрүүдэд болж буй олон улсын биологийн 35 дугаар олимпиадад Монголын дөрвөн сурагч оролцоно. Тэд өчигдөр эх орноосоо мордсон бөгөөд монгол хүүхдүүд 2024 оны эхний олон улсын олимпиаддаа оролцох гэж буй нь энэ юм. Монголын багийн бүрэлдэхүүнд нийслэлийн "Шинэ-Үе" сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Мишээл, МУИС-ийн харьяа "Байгаль-Эх" лицей сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Ирээдүй, "Хобби" сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Э.Марал болон Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Дагвадорж нар багтжээ. Өнгөрсөн жилийн олимпиад АНЭУ-д зохион байгуулагдахад Г.Мишээл, Г.Ирээдүй нар оролцож, 80 гаруй орны 300 гаруй шилдэг сурагчтай өрсөлдөж байв. Түүнчлэн Г.Мишээл нь өнгөрсөн сард Узбекистанд болсон Азийн бүсийн олимпиадаас мөнгөн медаль хүртсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.